“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” энэ сарын 26-27-нд болно
“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” энэ сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.
Анхдугаар их хурлын нээлтийн арга хэмжээ нэгдсэн хуралдааныг есдүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд зохион байгуулах аж.
Харин салбар хуралдаанууд есдүгээр сарын 26-ны өдөр “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц", “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт", “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд болно.
Мөн шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг есдүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талын академич Ширэндэвийн нэрэмжит талбайд, 27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|