Ж.ШИЖИР: ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНГАА МЭДЛЭГЭЭ ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

2019 оны 9 сарын 16

Дэлхийн боловсролыг дэргэдээсээ эзэмших боломжийг танд олгох БНЭУ-ын Банглорын их сургуулийн Монгол дахь төлөөлөгч Энэтхэгийн их сургуулийн ээлжит нээлтээ хийлээ. Мэдээлэл технологи, инженер техник, бизнес, анагаах ухаан зэрэг салбарт дэлхийд тэргүүн эгнээнд зогсох болсон Энэтхэгийн боловсролын арга барилаар “Програм хангамж-Англи хэл”, “График дизаын-Англи хэл” гэсэн үндсэн мэргэжлүүдээр таныг олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхээр хоёрдахь элсэлтийн нээлтээ өнгөрөгч баасан гаригт нээжээ.

Тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Шижир нээлтийн үеэр оюутан залуучуудад хандаж, орчин үеийн хөгжлийг хурдасгаж буй мэдээлэл технологийн салбарын талаарх онцлог, хэрхэн мэргэжлээ бүрэн эзэмшиж олон улсад үнэлүүлэх, цэгцтэй зөв мэдлэгийг практикаар богино хугацаанд хэрхэн олж авах тухай болон суралцаж байх хугацаанд давхар цалинтай оюутан хөтөлбөрт хамрагдаж болох боломжуудын талаар онцлон дурдаж байлаа.


Энэтхэгийн сургуулийн багш ажилчдын хувьд мэдээлэл технологийн салбарт ууганд тооцогдох 12 жилийн туршлагатай “Том-Амжилт” ХХК-ийн ахлах графикч, программистууд мэргэжлийн хичээлийн суурийг эх хэл дээр заах бөгөөд Банглорын их сургуулийн багш ажилчид үндсэн мэргэжлийн хичээлийг англи хэл дээр олон улсын түвшинд заахаар бэлтгэгдсэн тухай гадаал харилцааны менежер Асгар Салар хэлсэн юм.


Тэдний хэлж буйгаар, мэдээлэл технологийн салбарын өнөөгийн хөгжилтэй эн тэнцэхүйц мэдлэгийг цогцоор олгож, чанартай чадварлаг мэргэжилтэн гол зорилго хэмээн онцолж байлаа. Мөн тус сургууль англи хэл дээр хичээл заахаас гадна танд англи хэлний мэдлэгийг Кэмбриджийн их сургуулийн хөтөлбөрөөр мэргэжлийн англи хэлтэй болгон төгсгөж, үүнээс гадна амжилттай төгсөгчдийг ажлын байраар 100 хувь хангах боломжтойгоороо онцлог сургууль юм.

   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
608134
2 эможи

Зочин
2019-09-16 18:22
Rt
2019-09-16 17:50
Ямар нэртэй, хаана байрлдаг сургууль байсан вэ?
keyboard_arrow_up