Төрийн өмчийн их сургуулиуд сургалтын төлбөрөө 5-10 хувиар нэмжээ

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёрхон хоног үлдсэн энэ өдрүүдэд их, дээд сургуулиудын оюутнуудын хичээл сонголт эхлээд байгаа билээ.

Тэгвэл их сургуулиудын сургалтын төлбөр өмнөх жилийнхээс нэмэгдсэн эсэх талаар сурвалжиллаа.

Манай улсад төрийн өмчийн найман их сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр сургууль өнгөрсөн жил сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмэгдүүлсэн. Харин энэ жил сургалтын төлбөрөө нэмсэн эсэх талаар сурвалжлахаар их сургуулиудыг зорилоо.

МУИС-ИЙН ТӨЛБӨР НЭМЭГДЭЭГҮЙ

Монгол Улсын их сургуулийн хичээл сонголт энэ өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нд дуусах гэнэ.

Мөн шинээр элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтууд салбар сургуулиудын байранд явагдаж байгаа аж. Харин МУИС-ийн хичээлийн шинэ жил есдүгээр сарын 2-нд албан ёсоор эхэлнэ.

Сургалтын төлбөр нэмэгдсэн талаар оюутнуудаас нь тодруулахад “Энэ сургалтын төлбөр нэмэгдээгүй амар байна. Өнгөрсөн жил их нэмсэн болохоор энэ жил нэмээгүй юм болов уу. Харин хичээлээ сонгоход үүсдэг асуудал маань хэвээрээ л байна. Оюутны вэб маань хэзээ гацдаггүй болох юм бол доо” хэмээж байсан.

МУИС-ийн сургалтын төлбөр салбар сургуулиасаа хамаараад нэг кредит нь өөр, өөр үнэтэй байдаг байна. Бизнесийн сургуулийн мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 120,800 төгрөг бөгөөд энэ нь МУИС-ийн хамгийн өндөр төлбөртэй салбар сургууль юм.

Харин хамгийн бага төлбөртэй салбар сургууль бол Эрдэнэт хот болон Завхан аймаг дахь салбар сургууль гэнэ. Нэг кредитийн төлбөр 68 мянган төгрөг аж.

Ингээд МУИС-ийн сургалтын төлбөрийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

Шинжлэх ухааны сургууль

  • Ерөнхий суурь - 98,600
  • Нэг кредитийн төлбөр - 100,700

Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль

  • Ерөнхий суурь - 98,600
  • Нэг кредитийн төлбөр - 103,500

Бизнесийн сургууль

  • Ерөнхий суурь - 98,600
  • Нэг кредитийн төлбөр - 120,800

Хууль зүйн сургууль

  • Ерөнхий суурь - 98,600
  • Нэг кредитийн төлбөр -115,000

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

  • Ерөнхий суурь- 98,600 
  • Нэг кредитийн төлбөр -115,000 

Эрдэнэт, Завхан салбар сургууль

  • Ерөнхий суурь - 60,800 
  • Нэг кредитийн төлбөр - 68,000

ШУТИС-ИЙН ТӨЛБӨР 10 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

ШУТИС энэ жил сургалтын төлбөрөө 10 хувиар нэмж, 2.5-2.7 сая төгрөг болгосон байна. Нэмсэн шалтгаан нь олон улсын магадлан итгэмжлэл хийлгэсэн, лабораторийн шинэчлэлт болон улсаас тогтмол зардал өгөхөө больсонтой холбоотой аж.

ШУТИС-ийн нэг кредитийн төлбөр хамгийн өндөр мэргэжпийн чиглэл нь инженерийн чиглэлийн мэргэжлүүд гэнэ. Энэ жил сургалтын төлбөр 10 хувиар нэмэгдээд инженерийн чиглэлийн мэргэжлийн нэг кредитийн төлбөр 90,800 төгрөг болсон байна.

ШУТИС-ийн оюутны вэб энэ сарын 19-нд нээгдсэн бөгөөд энэ өдрүүдэд тус сургуулийн оюутнууд хичээл сонголтоо хийж байгаа юм. Сургалтын төлбөр нь хэдэн төгрөг болж байгаа талаар ШУТИС-ийн КМТС-ийн III дамжааны оюутан Б.Сарангуагаас тодруулахад “Энэ жил төлбөр 10 хувиар нэмэгдсэн учраас хичээлийн хоёр улирлын төлбөр 2-2.5 сая төгрөг болж байна. Гэхдээ энэ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байх шиг байна.

Хэдэн кредит хичээл сонгож үзэхээсээ хамаарч байх шиг байна” гэв. 

Инженер технологи 

  • Нэг кредитийн төлбөр – 80,300-90,800 

Нийгмийн ухаан

  • Нэг кредитийн төлбөр - 84,590-88,800

Хэрэглээний шинжлэх ухаан

  • Нэг кредитийн төлбөр - 70,400-79,300

МУБИС ШИНЭ ЭЛСЭГЧДИЙНХЭЭ 80 ХУВЬД НЬ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ

Өнөөдөр бол МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногийн сүүлийн өдөр. МУБИС-ийн оюутнуудаас сургалтын төлбөр нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн эсэхийг асуухад сэтгүүлчийн ангийн нэгэн оюутан “Уг нь нэмээгүй гэж бодож байсан юм. Гэтэл манай мэргэжлийн нэг кредит 10 хувиар нэмэгдсэн байна лээ. Өмнөх жил 65,000 төгрөг байсан.

Харин энэ жил 71,500 болсон”гэсэн юм.Харин шинээр элсэгчдийн 80 хувьд нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Тухайлбал, 500-аас дээш оноо авсан бол 50 хувь, 550-аас дээш оноо авсан бол 60 хувь, 600-аас дээш оноо авсан бол 70 хувь, 700-аас дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг хөнгөлжээ.

Ийнхүү хөнгөлөлт үзүүлсэн шалтгаан нь МУБИС-иас чанартай багш бэлтгэхийн тулд чанартай элсэгч элсүүлэх бодлогын хүрээнд хийсэн ажил гэнэ.

МУБИС-ийн нэг жилийн сургалтын төлбөрийн дунджийг хүргэе.

  • Жилийн төлбөр - 2,340,000 
  • Нэг кредитийн төлбөр - 71,000-94,000
  • Судлах ёстой кредит - 30

СУИС-ИЙН ХИЧЭЭЛ СОНГОЛТ ӨНӨӨДӨР ДУУСНА

СУИС-ийн хичээлийн 0 долоо хоног өнөөдөр дуусаж байгаа бөгөөд шинэ хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт энэ сарын 26-наас эхэлсэн байна. Харин хичээлийн шинэ жил нь есдүгээр сарын 2-ноос эхлэх аж.

Харин сургалтын төлбөр нь зөвхөн I дүгээр дамжааны оюутнуудынх л 10 хувиар нэмэгдсэн байна. II-IV дамжааны оюутнуудын сургалтын төлбөр өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй байгаа аж.

СУИС-ийн хамгийн өндөр төлбөртэй салбар сургууль нь Хөгжмийн урлагийн сургууль бөгөөд I дүгээр дамжааны оюутны нэг кредит цагийн төлбөр нь 74,500 төгрөг байна. Харин хамгийн бага төлбөртэй салбар сургууль нь Соёлын сургууль бөгөөд нэг кредитийн төлбөр 59,700 төгрөг аж.

СУИС-ийн нэг жилийн сургалтын төлбөрийн дунджийг хүргэе.

  • Жилийн төлбөр - 2,293,000 
  • Нэг кредитийн төлбөр - 63,700 
  • Судлах ёстой кредит - 33-36

АШУҮИС I-IV ДАМЖААНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ 10 ХУВИАР НЭМСЭН

Хамгийн өндөр төлбөртэй хэмээгддэг АШУҮИС энэ жил сургалтын төлбөрөө 10 хувиар нэмсэн байна. Ингэхдээ 5-6 дугаар дамжааны оюутнуудын төлбөрийг нэмээгүй байна.

Харин I -1V дүгээр дамжааны оюутнуудынхаа сургалтын төлбөрийг 10 хувиар нэмэгдүүлсэн байна. АШУҮИС-ийн хамгийн өндөр төлбөр мэргэжлийн нэг кредит цаг 108,900 төгрөг. Харин хамгийн бага төлбөртэй мэргэжлийн нэг кредитийн төлбөр 65,500 төгрөг байна.

Ингээд бодоход АШУҮИС-ийн хамгийн өндөр төлбөртэй мэргэжлийн ангийн оюутны нэг жилийн сургалтын төлбөр 3,811,500 төгрөг болж байгаа юм. Ингээд сургалтын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Хүний их эмч

  • Жилийн төлбөр - 2,096,000-3,240,000
  • Нэг кредитийн төлбөр - 65,500-90.000
  • Судлах ёстой кредит - 32-44 

Анагаахын суурь боловсрол

  • Жилийн төлбөр - 2,970,000-3,811,000
  • Нэг кредитийн төлбөр - 90,000-108,900
  • Судлах ёстой кредит - 33-35 

Био анагаах

  • Жилийн төлбөр - 1,834,000-3,150,000
  • Нэг кредитийн төлбөр - 65,000-90,000
  • Судлах ёстой кредит - 28-35 

Эрүүл мэндийн мэдээлэл зүй

  • Жилийн төлбөр - 2,175,000-3,811,000
  • Нэг кредитийн төлбөр - 75,000-108.900
  • Судлах ёстой кредит - 29-39

Уламжлалт анагаах ухаан

  • Жилийн төлбөр - 1,375,000-3,150,000
  • Нэг кредитийн төлбөр - 65,000-90,000
  • Судлах ёстой кредит - 21-36 

Зүү төөнө, засал

  • Жилийн төлбөр - 1,310,000-3,811,500
  • Нэг кредитийн төлбөр - 65,500-108.900
  • Судлах ёстой кредит - 20-44 

Уламжлалт анагаахын засалч 

  • Жилийн төлбөр - 2,850,000-3,702,600
  • Нэг кредитийн төлбөр - 75,000-108,900
  • Судлах ёстой кредит - 38-41

Нүүр ам судлал

  • Жилийн төлбөр - 2,227,000-3,510,000
  • Нэг кредитийн төлбөр - 65,500-90,000Судлах ёстой кредит - 34-39

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ЯАМНЫ ОРОЛЦОО БАЙДАГГҮЙ

Бид их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэх нь салбарын яамтай хамааралтай хэмээн ойлгодог.

Гэтэл их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхэд яамны оролцоо байдаггүй байна. Харин их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх бол салбарын яаманд заавал мэдэгдэх ёстой аж.

Энэ жилийн хувьд төрийн өмчийн их сургуулиудаас ХААИС, АШУҮИС, ШУТИС сургалтын төлбөр 10 хувиар, СУИС болон МУБИС таван хувиар нэмсэн байна. Харин МУИС энэ жил сургалтын төлбөрөө нэмээгүй байна.

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэх шалтгаан нь сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг сайжруулах, сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх зэрэгтэй холбоотой байдаг аж.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
607447
1 эможи

Иргэн
2019-08-30 22:23
Энэ том ашигтай бизнесээс бусдын адил татвар аваач ээ ! Маш өндөр ашигтай, бас төрөөс татаас асар ихээр авна.
5
2019-08-30 12:10
сонирхолтой
keyboard_arrow_up