Шинэхэн оюутнуудад зориулсан “Ирээдүй“ тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
JCI Монгол байгууллагын “Ирээдүй” төсөл 2019
“Ирээдүй” төсөл нь JCI Монгол байгууллагын малгай төслүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төсөл билээ. Бид “Ирээдүй” төслийг 2017 оноос хойш 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ирээдүй төсөл нь сурч хөгжиж эрмэлзлэл, мөрөөдөл тэмүүлэл дүүрэн оюутныг дэмжиж 1-2 курсын сургалтын төлбөрийн тэтгэлгийн дэмжлэг үзүүлж, хүсэл зорилгынхоо дагуу сайн суралцах, цаашлаад сайн мэргэжилтэн болох урам зоригийг бий болгох зорилготойтойгоор хэрэгжиж ирсэн.
Төслийн хүрээнд 2017-2018 онд нийт 12 шилдэг оюутанд их дээд сургуулийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлгийг олгоод байна. Энэхүү төслийн санхүүжилт нь гишүүд болон дэмжигч байгууллагуудын хандив дээр босдог бөгөөд өнөөдрийн байдлаар төсөлд нийт 45 сая төгрөгийг зарцуулсан байна.
2019 онд бид шинээр 5 оюутан элсүүлж, нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Ирээдүй төслийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:
- Оуютан нь 2019 онд Их дээд сургуулийн 1-р курсэд элсэн суралцаж байгаа Өдрийн ангийн оюутан байх
- Өөрийн мэргэжлээрээ идэвхитэй, сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Тэтгэлэг горилогчийн анкетийг татан авч бүрэн бөглөсөн байх (https://drive.google.com/…/16nYUrek7VU5MLr-zLJ4ZQhm8f…/view…)
- Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
- 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
- “Ирээдүйн идэвхитэй залуу иргэний манлайлал” сэдэвт Эссэ (300 үгэнд багтаах) word file
Төслийн шалгаруулалт:
- 2019.08.21-09.05. Төслийн бүртгэлийн анкет, эссэ, бүрдүүлэх материалийг и-мэйлээр хүлээн авах
- 2019.09.06 Төслийн 1-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
- 2019.09.16 Төслийн 2-р шатны шалгаруулалтын ярилцлага (JCI Монголын оффис дээр)
- 2019.09.18 Төслийн 2-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
- 2019.09.22 Төслийн 2-р шатны шалгаруулалт зарлах, Тэтгэлэг гардуулах
Тэтгэлгийн хэмжээ:
2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр
Холбогдох хаяг:
- project@jcimongolia.mn
- www.facebook.com/jcimongolia
- 99017528










