Ё.Баатарбилэг: Энэ жил бүх СУРАХ БИЧГИЙГ хүүхдүүдэд түрээслүүлнэ
2019-2020 оны хичээлийн шинэ жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр Азийн хөгжлийн банктай урт хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст санхүүжилт авсан байна.
Үүний үр дүнд энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэн хэрэглэх боломжтой болж байна.
Тиймээс гадуур худалдаанаас авах хэрэггүй болсныг салбарын сайд нь өнөөдөр мэдээллээ.
Мөн энэ үеэр салбарын сайд "Иргэний боловсрол зэрэг хэд хэдэн хичээлийн агуулга хөтөлбөрийг бүрэн шинэчилсэн. 2019-2020 оны хичээлийн жилийг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Хичээлийн хөтөлбөр агуулгыг энгийн хялбар болгож, хүүхдүүдэд сурахад амар дөт байдлаар өөрчиллөө. Улсын хэмжээнд зохион байгуулдаг 20 гаруй олимпиадыг 9 болгон өөрчилсөн. Хэн нэгэн хүн өөрийнхөө нэрэмжит олимпиадыг зохион байгуулж, сурагчдад ачаалал өгдөг байсныг бүрэн зогсоосон.
Хичээлийн 40 минутын хугацаанд сургуулийн захирал ч байсан хаалга онголзуулах эрхгүй болсон." гэв.









