ӨДӨРЛӨГ: Германы боловсролын чанар, шинжлэх ухаан нь дэлхийд өндөр түвшинд байдаг
Герман улсад суралцахаар төлөвлөж буй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо буюу "МАS Berlin" оюутны холбооноос "Германд хэрхэн суралцах вэ" ээлжит нээлттэй өдөрлөгийг үнэ төлбөргүй зохион байгууллаа.
Монгол-Германы гүүр ТББ-ын удирдах зөвлөлийн дарга У.Отгонбат "Германд боловсрол эзэмших давуу талыг бид яагаад энд яриад байна вэ гэвэл Германы боловсролын чанар, шинжлэх ухаан нь дэлхийд өндөр түвшинд байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Мөн манай улсын хөгжилд хөтөлсөн хүмүүс маань анх Германд төгссөн байдаг. Тиймээс л Монгол залуусыг тэр чанартай боловсролыг эзэмшээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна" гэв.
Герман улсын Мюнхен хотын захиргааны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Маргад "Би Герман улсад төрж өссөн болхоор Монголтой харьцуулан ярихад хэцүү байна. Гэхдээ Германы боловсрол өндөр түвшинд байдаг гэдгийг онцолмоор байна.
Мөн АНУ-ын их, дээд сургуулийн семистрийн 30-40 мянган доллар байдаг. Харин Германд сурахдаа нийтийн унаанд л зориулан 300 евро төлдөг. Энэ нь сургалтын төлбөртэй огт хамаагүй.
Тиймээс урсгал зардал нь ч бага гэж хэлж болно. Герман дахь Монгол оюутнууд ихэвчлэн анагаах ухаан болон эдийн засаг, уул уурхайн чиглэлээр суралцаж байна.
Өнөө үед ихэнх залуус гаднын улс оронд боловсрол эзэмших сонирхолтой байгаа ч сэтгэлийн хөөрлөөсөө болж хэлний мэдлэг, сайн бэлтгэлгүй очиж байгаа нь их анзаарагддаг. Тиймээс Герман улсад суралцахаар төлөвлөж энд ирсэн оюутнууддаа зөвлөхөд очихоосоо өмнө танил орчиндоо Герман хэлээ сайн сурах хэрэгтэй." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|