ЭЕШ өгч байгаа хүмүүcт өгөх 9 зөвлөгөө + Ирэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

2019 оны 6 сарын 17

Энэ жилийн ЭЕШ 2019 оны 6 дугаар сарын 17-нд Монгол улсын түүх, Физик хичээлийн, 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, 19-нд Биологи, Математик, 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар товлосон. Харин Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн энэ үед та бүхэн хангалттай сайн бэлдэж амжсан уу? Хэрвээ танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол уг нийтлэлийг сонирхоорой.

1.Өмнөх оны жишиг даалгаврууд дээр сайтар ажилла

Хэрвээ та шалгалт өгөхдөө хариултын хуудастай ажиллаад сурчихсан байх юм бол цагаа илүү хэмнэж бодохдоо илүү цагаа зарцуулна гэсэн үг.  Мөн жил болгоны асуултын сэдвүүд ерөнхийдөө адилхан агуулга, бүтэцтэй байдаг тул маш их зүйлийг сурна шүү. Заримдаа бэлдэж байсан асуулт ирэх тохиолдол ч байдаг. Энд дарж жишиг даалгаварыг ажиллана уу. 

2. Ямар материал ашиглахаа тодорхойл

Шалгалтдаа бэлдэхийн тулд ямар ном, сурах бичиг ашиглахаа шийдэх нь цаг хэмнэхээс гадна цогц мэдлэг олж авахад тус болдог. Хамгийн эхлээд чухал гэсэн сэдвүүдээ унш, тэднийгээ тэмдэглэж аваарай. Мөн шалгалтын хэсэг тус бүр хэдэн оноотойг мэдэж авахыг хичээгээрэй.

3. Суралцах арга барил болон өөрийн хурдын хэмжээг тогтоогоорой

Зарим хүмүүс өнгө өнгөөр тэмдэглэж авсан зүйлээ сайн тогтоож авдаг бол зарим нь хүснэгт, диаграм ашиглаж цээжилдэг. Таны арга барил ямар ч байж болно, гагцхүү өөрт чинь мартагдахааргүй байхад л болно. Өөр нэг чухал зүйл бол өмнө жилүүдийн материал дээр цаг харж байгаад ажиллаад үзээрэй. Хэрвээ та цагтаа асуултуудаа хариулж амжихгүй байгаа бол хурдаа алгуурхан нэмэх хэрэгтэй шүү.

4. Төлөвлөгөө гаргах

Энэ нь ажил амралтаа зохицуулах шалгарсан арга юм. Шалгалт болоход хэр их хугацаа үлдсэн байна гэдгээс хамаарч хамгийн чухал сэдвээ илүү цагаар давтах хэрэгтэй. Түүнчлэн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргавал илүү үр дүнтэй. Жишээ нь, 30 минут хичээллээд 10 минут амрах, 1 цаг уншаад 20 минут амрах гэх мэтчилэн.

5. Бусдаас тусламж ав

Та даалгавраа ганцаараа хийлээ гээд илүү оноо авахгүй, тиймээс өөрт чинь тус болж чадах хүнийг сонгоорой. Санаа нийлсэн хүмүүстэй баг бүрдүүлэхэд илүүдэх чухал шүү.

6. Тайван бай 

Сандрах хэрэггүй. Та айдсаасаа болж бүх зүйлээ бусниулж мэдэх учраас тайвшир. Хэт их сандарснаас болоод хамаг юмаа мартах, буруу хариулт сонгох зэрэг алдаа гаргаж болзошгүй. Хэрвээ тайвшрахгүй бол амьсгалын дасгал хийгээд үзээрэй. Мөн өөртөө итгэх итгэл маш чухал учраас та чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.

7. Мэдээж давтах

Тасралтгүй урт хугацаагаар хичээллэхээс илүү богино хугацаагаар дахин дахин давтах нь хамаагүй үр дүнтэй байдаг. Автобус хүлээнгээ, өдрийн хоолоо идэнгээ, шүдээ угаангаа гэх мэт хаана ч хичээлийн тэмдэглэлээ харж болно.

8.Өөртөө л найдаарай

ЭЕШ өгөх гээд ороход тань эхлээд таныг шалгах болно. Утас болон түүнтэй ижил төхөөрөмж байгаа эсэхийг шалгахаас гадна хуулах зүйлсийг хураагаад авдаг шүү. Тиймээс ямар нэгэн цаас, бусад “хэрэг болж магадгүй” гээд аваад орсон зүйлс чинь ямар ч нэмэргүй болох юм. Зөвхөн өөртөө найдаарай.

9. Хувийн зохион байгуулалтаа сайжруул.

Шалгалтын өмнөх орой нь хичээлийн хэрэглэл, өмсөх хувцсаа бэлдэж тавь. Унтахынхаа өмнө сэрүүлгээ ахин нэг шалгаарай. Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө очвол дээр шүү. Мөн танаас гадна олон хүн шалгалт өгч байгаа болохоор ямар нэгэн үнэртэн түрхэхгүйг хичээгээрэй. Хурц үнэр бусдын анхаарлыг сарниулдаг талтай. Шалгалт эхлэхээс өмнө ариун цэврийн өрөө орсон байвал зүгээр байдаг.

Ирэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

Энэ жил шууд засах шилэн технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой.

Элсэгчид “ЭЕШ-2019”-д ирэхдээ бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/.

Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604875
3 эможи

keyboard_arrow_up