Ё.Баатарбилэг: АТГ-аас 42 багшийг шалгасан зүйл байхгүй

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал "Цахим орчинд 42 багш АТГ-т шалгагдаж байгаа тухай мэдээлэл тархсан бөгөөд энэ талаар" албан ёсны тайлбар хийсэн юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал огт байхгүй. Харин боловсролын салбараар дамжуулан авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажиллагаа хийхээр болж байгаа. Түүнчлэн анги засварын мөнгө цуглуулсан нь хүүхдүүдийнхээ анги танхмыг цэвэр тохилог байлгахын тулд эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан зохион байгуулж буй ажил. Үүнтэй нь санал зөрсөн зарим эцэг, эх гомдол санал гаргасан юм байна лээ. Иргэдээс ирсэн дээрхтэй холбоотой гомдлыг АТГ судалж үзээд харьяа боловсролын газарт нь шилжүүлдэг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604579
0 эможи

keyboard_arrow_up