ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: ӨМӨЗО-ны их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Бакалаврын сургалтад:  

Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл

Сонгон шалгаруулалтад  дараах шаардлагыг хангасан 25 хүртэл насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.           

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан
  • Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэний материал болон мэдээллийг шууд цагдаагийн байгууллагад мэдэхийг анхаарна уу!

Үүнд:

  • Бүрэн зөв бөглөх анкет (татаж авах)
  • иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 
  • бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 
  • тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч       дүнг оруулсан байх/
  • тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч       дүнг оруулсан байх/
  • шалгалтын хураамж 15,000 төгрөг
  • Дээрх бичиг баримт 1% бүрдүүлнэ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрүүдийн 13-17:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн I байрны 3 давхрын 324 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.  

Хоёр. Сонгон шалгаруулалт Бичгийн шалгалт

Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим зохион байгуулна.  

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ.

Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана.

Ярилцлагыг 2019 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.

БСШУСЯ, ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ.

Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

Эх сурвалж: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604291
0 эможи

keyboard_arrow_up