Онлайн сургалт таны мэргэжил, ур чадварыг хэрхэн дээшлүүлэх вэ?+

2019 оны 5 сарын 27

"Үнэ төлбөргүй суралцаж сертификат авах боломжтой 10 онлайн курс"

Дэлхий ертөнц техник технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн онлайн сургалт өнөөдөр улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд олон арван онлайн хичээлүүд дэлхий даяар тогтмол явагдаж байгаа нь сурах үйл явцыг илүү хөнгөн бас илүү хямдаар авах боломжийг олгож байна. Онлайн сургалтад яагаад дэлхийн сая сая хүмүүс хамрагдаж байна вэ? Энэ нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, карьераа ахиулахад ямар давуу талтай вэ? Боловсролын ирээдүйн чиг хандлага ямар байх бол?

Онлайн сургалтын давуу талууд юу вэ?

Сүүлийн жилүүдэд Интернетийн нөлөөнөөс хамаарч дэлхийн өсөлт ч шалтгаалж, хүмүүс амьдралын хэв маяг улам л хурдассаар байна. Бид суралцахад дор хаяж амьдралынхаа 30-аад хувийг зарцуулдаг бөгөөд илдгүй хөрөнгө мөнгө ч зарлагаддаг. Харин олайнаар суралцахдаа та дээрх асуудлуудыг амархан аргаар шийдэж чадах юм. Үнэн хэрэгтээ, онлайнаар сурахад та хичээл дээрээ ямар ч материалыг хялбар, хурдан авах бөгөөд танд зөвхөн компьютер л байхад дэлхийн хаанаас ч хүссэн хичээлээ хэзээ ч суралцах боломжтой.

Зайны сургалтын стратеги зорилго нь ямар нэгэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй болон мөнгө санхүүгийн асуудалтай, их дээд сургуулиудад суралцах боломжгүй хүмүүст мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг ашиглах замаар боловсрол эзэмших тэгш боломжийг хангаж өгдөг. Энэ нь бүх шатны боловсролын түвшинд хувь нэмрээ оруулдаг.

Онлайн сургалтын ач тус

  1. Та заавал өөрийн биеэр очиж хичээлд суух шаардлагагүй бөгөөд суралцахтай холбоотой түрээсийн төлбөр эсвэл бусад зардлыг төлөх шаардлагагүй
  2. Та хотоос хол байхдаа ер нь хаанаас ч сургалтын хөтөлбөрөө сонгон суралцаж болно.
  3. Та ажил болон боловсролыг хослуулах бүр боломжтой .
  4. Та өөрийн суралцах цагийг зохион байгуулж, цаг төлөвлөлт, судлах материалыг шинжлэх, нэгтгэх чадварыг өөртөө бий болгож чадна.

Өөртөө тохирсон онлайн сургалтыг хэрхэн сонгох вэ?

    1. Сургалтын хөтөлбөр

    Онлайн сургалтын хөтөлбөр нь суурин боловсролын хөтөлбөрөөс хамаагүй хурдацтай бөгөөд агуулгын хувьд товчхон байдаг. Мөн тус сургалтын хөтөлбөрт ямар ямар хичээлүүд багтсан байна танд хэрэгтэй сэдвүүд байна уу? гэдгийг сайн шалгаарай.

    2. Харилцаа холбоо, арга

    Онлайн сургалтын хөтөлбөр нь цахим шуудан, утас, онлайн платформ, телевиз, мэдээний групп, аудио / видео хурал гэх зэргээр танд хүрдэг тул та өөрийн боломж бололцоонд тулгуурлан аль нэгийг нь сонгох ёстой.

    3.Оюутнуудад дэмжлэг үзүүлэх, холбоо барих

    Хэдийгээр алсаас хичээлд оролцдог ч оюутнууд бие биенээсээ тусгаарлагдсан байх ёсгүй. Чанартай хөтөлбөр нь суралцагсад ба багшийн хооронд бодит харилцан үйлчлэлцэх уур амьсгалыг бий болгох янз бүрийн арга, техникийг хэрэглэдэг тул  энэ талыг нь сайн харж байж сонгоорой .

  1. Үнэ төлбөргүй суралцаж сертификат авах боломжтой онлайн курс

    1. Future Learn Study – Хамгийн өргөн сонголттой Бизнес, Харилцаа, Урлаг, Загварын ийн чиглэлийг хичээлүүдийг эндээс үзэж болно. Хичээлүүд нь дунджаар 3-8 долоо хоногийн хугацаан үргэлжилдэг.
    2. Mooc – Бүх төрлийн үнэгүй  болон төлбөртэй курсуудыг санал болгодог.
    3. Alison.com– Бизнес, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцах боломжтой.
    4. Khan Academy– Математик, Хими, Физикийн чиглэлийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой.
    5. Udemy–  Ихэвчлэн техникийн чадвар олгох онлайн сургалтууд байдаг.
    6. Highbrow– Үнэгүй 10 өдрийн курс + Өдрийн 5 минутын хичээлүүдийг и-мэйлээр явуулж, даалгавраа хийхийг сануулдаг.
    7. Academic Earth– MIT, Standford-ийн их сургуулиудад үздэг хичээлийн агуулга болон видеог үзэх боломжтой.
    8. Harvard free online course–Harvard-ийн Их Сургуульд үнэ төлбөргүй суралцаж болохгүй гэж хэн хэлэв? Энэ сайтаас Harvard-ийн их сургуульд үздэг abstract-уудыг харж цаашид гүнзгийрүүлэн судлах боломжтой.
    9. Learnist–  Share what you know буюу “Мэддэг бүхнээ бусадтайгаа хуваалц” гэсэн уриатай бусдаас суралцах бас бусдад заах боломжтой сайт
    10. Villageearth.org– Харилцааны чиглэлээр 20 гаруй курсэд үнэ төлбөргүй суралцаж болно.
    11. MIT opencourseware-MIT-д үздэг хичээлүүдээс суралцах боломжтой.
    12. Open to study– Project management буюу Төслийн менежментээс эхлээд “Зураг авах урлаг” хүртэлх бүхий л төрлийн онлайн хичээлүүдийг эндээс үзэх боломжтой.
Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604009
0 эможи

keyboard_arrow_up