Эдвард Луттвак: Монгол Улс хөрш орныхоо бодлогыг анхааралтай ажиглаж шийдвэр гаргах нь зөв
Орчин цагийн стратегийн онолд хувьсгалч шинж бүхий том нээлт хийсэн алдартай эрдэмтэн, стратегич, түүхч, эдийн засагч, батлан хамгаалахын зөвлөх Эдвард Луттвак Монгол Улсад хүрэлцэн ирж “Өнөө цагийн дэлхийн геополитикийн хандлага” сэдвээрх лекцээ уншив.
Олон жилийн судалгаандаа тулгуурлан түүний бичсэн “Хятадын стратеги 4.0” номыг ШУТИС-ийн Нээлттэй инновацийн төвийн захирал Ц.Буянцогтоо монгол хэлнээ хөрвүүлэн өнөөдөр уншигчдад хүргэсэн бөгөөд уг номын өмнөтгөлд эрдэмтэн Эдвард Луттвик дээрх эшлэлийг тэмдэглэжээ. Атлантын тив тиктоник хөдөлгөөнөөр олон тивд хуваагдсантай адил дэлхийн геополитикийн тэнцвэр өөрчлөгдөж байгааг тэрбээр онцлоод энэ үед Монгол Улс хөрш орныхоо бодлогыг анхааралтай ажиглаж шийдвэр гаргах нь зөв хэмээн зөвлөсөн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|