БАЯРТ МЭДЭЭ: Зургаан настай Монгол хүү Японы Ибараки мужийн аварга болжээ
							 2019 оны 5 сарын 08						
						
					
Япон улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын соробангийн холбооны дэргэдэх "Монгол соробан" сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч амжилттай оролцоод ирсэн байна.
Энэ жилийн тэмцээнд зургаан насны ангилалд 22 хүүхэд оролцосноос хоёрдугаар ангиас доош насны ангилалд 6 настай Д.Үйлстөгөлдөр түрүүлж алтан медаль хүртжээ. Мөн өөр өөрийн насны ангилалд Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар II байрт, Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар III байрт тус тус шалгарсан байна.

Тэмцээнд амжилттай оролцсон баг долоодугаар сарын 30-нд Токио хотноо болох Бүх Японы соробангийн аварга шалгаруулах 38-р тэмцээнд оролцох аж.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
13
								
4
								
1
								
5
								
1
								 
							
								 
								 
								 
								603238
								
								
							24 эможи
						unshigch 
2019-05-09 08:15
mundag hyyd ulam ich amjilt Hysen erooe
Ania 
2019-05-08 22:31
Монгол түмнийхээ бахархал болсон мундаг хүүд баяр хүргэж дараа дараагийн тэмцээнд нь улам их амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр