“Монголын инновацийн 7 хоног-2019” эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн 7 хоног-2019”-ийг энэ жил “Хамтын инноваци” уриатай Улаанбаатар хотноо энэ сарын 6-12-нд зохион байгуулж байна.
Энэхүү долоо хоногийг БСШУСЯ, ҮХГ, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Оюуны өмчийн газар, ШУТС, ШУА, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй юм.
Долоо хоногийн хүрээнд зохион байгуулах инновацийн өдөрт иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.
“Монголын инновацийн 7 хоног”-ийн үеэр зохион байгуулах ажлууд:
“Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг 5 сарын 7-нд
БСШУСЯ, Монголын хамтын оффисын холбоо ТББ инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжийн талаар хэлэлцэх хэлэлцүүлгийг Корпорейт-2 зочид буудал /Улаанбаатар танхим/ -д зохион байгуулна.
“Инновацийн үзэсгэлэн-2019” 5 сарын 7,8-нд
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.
Залуу судлаачдын “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хурал 5 сарын 8-нд
Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох бөгөөд залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулах зорилгоор “Монголын залуу эрдэмтдийн холбоо” ТББ ШУТИС-ийн 604 тоотод зохион байгуулна.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 5 сарын 8-нд
Тус хурлыг СУИС зохион байгуулж, Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлнэ. МУИС-ийн номын сангийн 502 тоот хурлын танхим болно.
“ICIED-2019: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 5 сарын 9-нд
Мэдлэгийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх боломж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх бөгөөд ирүүлсэн бүтээлүүдэд мэргэжлийн хянан магадалгаа хийж, “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлнэ. Хурлыг ШУТИС зохион байгуулна.
“Фронтир Финтек” хакатон 5 сарын 10-нд
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТИС хамтран Фронтир Финтек Хакатоныг орчин үеийн дэвшилтэт технологи болох блокчейн технологийг Монгол Улсад нутагшуулах, залуучуудад блокчейн технологийн талаар оролцох хүсэлтэй бүх хүн, нийтэд мэдлэг, туршлага олгох зорилгоор зохион байгуулна.
“Эрдэм” хакатон 5 сарын 3-10-нд
Судлаачдын дунд бизнесийн шинэ санаа, шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулах, түүнийг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх зорилготой тус арга хэмжээгн ШУА зохион байгуулна.
“Соёлын ажлын хаалтын ажиллагаа” 5 сарын 11-12-нд
Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг танилцуулах соёлын ажлыг ШУТИС зохион байгуулна.
“Инновацийн хөгжил-хамтын ажиллагаа” уулзалт хаалтын ажиллагаа 5 сарын 13-нд
Инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулсан үр дүнг нэгтгэж, санал санаачилга ба зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэнэ. МУИС хариуцан зохион байгуулах юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|