Үндэсний бичиг үсгийн баярын нээлт Монгол улсын Үндэсний номын санд болно

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны тавдугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд болно.

Энэ жил улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран хийх юм байна.

Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээг орон даяар зохион явуулахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг–Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах” ажлыг зохион байгуулж байна.

“Үндэсний бичиг үгийн баяр-2019” арга хэмжээний нээлт 2019 оны тавдугаар сарын 3-ны 11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний номын сан. Харилцах утас: 264943, 323100, 70112397, 318921, 70115705,

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602964
0 эможи

keyboard_arrow_up