Нэгдүгээр ангийн сурагчдыг ТАВДУГААР САРД бүртгэнэ
2019 оны 4 сарын 25
Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Тэрбээр “Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Өнгөрсөн жил нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулж, 34 мянга 692 сурагч нэгдүгээр ангид элсэн суралцсан. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг эрт эхлэхээр зорьж байна. Ерөнхийдөө, нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг зохион байгуулах шийдвэр тавдугаар сарын эхээр гарна” гэж Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602676
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс