ФОТО: 40 ЕБС-д Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж гардууллаа
Нийслэл, хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 40 сургуульд "Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж"-ийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Манай улсад Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар “Байгалийн ухааны хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох төсөл” хэрэгжиж байгаа билээ.
Төслийн хүрээнд Япон Улсын эрдэмтэн багш нар МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш нартай хамтран “Моноцүкүри” төвд зохион бүтээж, үйлдвэрлэсэн Механик, Микроконтроллерийн багц туршилтын багаж хэрэглэгдэхүүнийг гарын авлагын хамтаар нийслэл, хөдөө орон нутгийн 40 ЕБС-д өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.
Ийнхүү төслийн үр дүнд нийслэл, хөдөө орон нутгийн 40 ЕБС-д физикийн хичээлээр туршилтат хичээл зохион байгуулах боломжтой боллоо.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|