Энэ зунаас эрүүл мэндийн даатгалаараа спорт клубүүдэд хичээллэнэ

2019 оны 4 сарын 15

ФИТНЕСС зурган илэрцүүд

-Энэ онд эрүүл мэндийн даатгалаараа спорт клубүүдэд хичээллэхэд зориулж 2 тэрбум төгрөг төсөвлөсөн-

2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох”-оор тусгасан. Уг өөрчлөлт энэ оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Хэдийгээр 1-р сарын 1-нээс хэрэгжих байсан ч судалгаа тооцоо, дагаж мөрдөх журам зэргийг боловсруулж өдийг хүрчээ. Харин өнгөрсөн сард БСШУС-ын болон Эрүүл мэндийн сайд журмыг баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх газар нь зөвхөн фитнесс клубээр хязгаарлагдахгүй. Иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубуудад эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой юм. Гэхдээ заавал магадлан итгэмлэгдсэн спорт клубүүд үүнд хамаарна.

БСШУСЯ-ны биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “2019 оны гуравдугаар сарын 29-нд БСШУС-ын сайд болон ЭМ-ийн сайд нарын хамтран гаргасан тушаалаар спорт клубийн магадлан итгэмжлэх журам батлагдсан. Иргэд спорт клубүүдийн магадлан итгэмжлэлийг зөвхөн фитнес, иогийн клубүүдэд хийж байгаа гэж ташаа ойлгоод байгаа. Энэ журам бол бүхий л спортын клубүүдийг магадлан итгэмжлэх журам юм” хэмээн онцоллоо. 

Спорт клубүүдийг магадлан итгэмжлэхдээ хэд хэдэн шалгуур тавина. Үүнд, хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх, сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн, үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн стандартыг хангасан байх, дасгалжуулах эрхтэй багш нартай байх зэрэг хамаарна.

Журам батлагдсан учраас БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир спортын газар санал гаргасан клубүүдээ бүртгэж, шалгаруулах ёстой юм. Түүний дараа ЭМДЕГ баталсан төсөвтэй тааруулж мөн шалгаруулах учиртай. Энэ жил иргэдийг ЭМД-аараа спорт клубүүдэд хичээллэхэд зориулж 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар иргэд ЭМД-аараа энэ зунаас эхэлж спорт клубүүдэд хамрагдах боломжтой болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
602263
14 эможи

keyboard_arrow_up