ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: 'University College London' их сургууль магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ
"University College London" их сургуулийн “Institute of Education” салбар сургуулиас тус сургуулийн Магистрын түвшний хөтөлбөрт суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын дунд зарласан “IOE Centenary Masters Scholarships” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ.
University College London их сургуулийн талаар:
University College London их сургуулийн “Institute of Education” салбар сургуул нь Лондон хотод байрладаг бөгөөд 1902 онд үүсгэн байгуулагдсан. Тус сургуулийн сургууль нь зөвхөн Магистр болон Докторын түвшний сургалт явуулдаг ба өдгөө 6000 гаруй оюутан суралцаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд боловсролын чиглэлийн Магистрын түвшний хөтөлбөрийг санал болгож байгаа ба уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн суралцахыг хүссэн хөтөлбөрт үнэ төлбөргүй суралцах боломжтой болох юм.
University College London их сургуулийн үзүүлэлт:
Тус сургууль нь 2019 оны байдлаар дотооддоо буюу ИБУИНВУ-н их сургуулиуд дотор дараах байрыг эзэлж байна:
The Guardian сэтгүүлээс гаргадаг жагсаалтын 11 дүгээрт
Олон улсын түвшинд 2019 оны байдлаар дараах байрыг эзэлж байна:
Times higher education (QS World University Rankings ) байгууллагаас гаргадаг жагсаалтын 10 дугаар байрт
Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 4 сарын 5
Хичээл эхлэх хугацаа: 2019 оны 10 сар
Суралцах сургууль: University College London, Institute of Education
Суралцах хөтөлбөр: Магистрын түвшний хөтөлбөр. Хөтөлбөрийн жагсаалтыг https://www.ucl.ac.uk/ioe/courses холбоосоор үзэх боломжтой.
Суралцах хугацаа: 1 жил
Тэтгэлгийн хэмжээ: 1 жилийн сургалтын төлбөр.
Тавигдах шаардлага: Бакалаврын зэрэгтэй байх;
Хөгжиж буй улс орны иргэн буюу Үндэсний нийт орлого (GNI) нь 8000$ бага улс орны иргэн байх (Монгол Улсын иргэдийн орлого 8000$-с бага байдаг байна);
Тус сургуулийн аль нэг Магистрын хөтөлбөрт суралцахаар хүсэлт гаргаж тэнцсэн байх;
ИБУИНВУ-д урьд нь ажиллаж амьдрах болон сурч байгаагүй байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.ucl.ac.uk/ioe/about/global-engagement/scholarships-funding холбоосоос үзнэ үү.