ОЮТНУУД: Төрөөс оюутанд олгодог тэтгэлгийн хэмжээ хумигдаж байна
							 2019 оны 4 сарын 03						
						
					
Монголын оюутны байгууллагууд нэгдэж сургалтын төлбөрийн нэмэгдлийн асуудлаар болон автобусны хөнгөлөлтийг бууруулж буйг эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр оюутны төлөөлөлүүд хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд төрөөс оюутанд олгодог тэтгэлгийн хэмжээ хумигдаж байна. Бид өнөөдөр хэд хэдэн асуудлыг эсэргүүцэж шаардах бичиг, албан тоотыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
- “Оюутан цэрэг” хөтөлбөрт жилд дунджаар мянган оюутан хамрагддаг. Дээрх тоог нэмэх буюу оюутан цэргийн квотыг нэмэгдүүлэхийг хүсч байна.
- Үндэсний тэтгэлэг буюу 70 мянга 200 төгрөгийг сэргээж олгохыг шаардаж байна. Энэ оны нэгдүгээр сараас МСҮТ-д суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй юм.
- 2003-2013 оны хооронд оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог байсан. 2015 оноос хойш зорчих эрх хязгаарлагдаж 44 болсон. Дараа нь зорчих эрхийг 22 болгож буурууллаа. Энэ хөнгөлөлтийн эрхийг буцаан сэргээж, 40 болгох шаардлага хүргүүлж байна.
- Сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна.
Нийт их, дээд сургуулийн удирдлагууд өнгөрөгч оны наймдугаар сард төлбөрийг нэмэхгүй хэмээн гурван талт зөвшилцлийн гэрээ хийхээр ам гарсан. Дээрх амлалтдаа хүрэхгүй юм бол тэдгээр сургуулийн удирдлагуудын албан тушаалтай бид тэмцэнэ." гэлээ.





| Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
 | 
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								601840
								
								
							0 эможи
						zochin 
2019-04-25 14:57
Mash   zeb  terees   oyutnuudad   olgodog   tetgeleg  gej   baikhgyi   ,   TER   BUU   HKEL    BUTEN  enchin   hkuuhkdiin    /  oyutan/    surgaltiin    TERIIN  SANGIIN   BUTSALTGYI     TUSLAMJIIG      TSZ     bolgood   40  hkubiig   ni  l   olgodog  bolson
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр