Сурагчид энэ бямба гаригт амарна

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

Агаарын бохирдол, замын түгжрэлээс шалтгаалан сурагчдын амралтад өөрчлөлт орсон. Тухайлбал, БСШУС-ын сайд “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаал гаргаж, хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн байдаг. Ингэж сурагчдын амралтад өөрчлөлт оруулснаар бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм.

Ингэснээр гуравдугаар улирлын амралтаар нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601753
2 эможи

keyboard_arrow_up