БАГШ НАР: Цалинг нэмсэн ч урамшууллыг хассанаар бид илүү хохирч байна
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.
Тэрээр төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2018 оны эцэс, 2019 оны эхэнд гаргасан Засгийн газрын тогтоол шийдвэрүүд нь амьдралд нийцэхгүй, холбогдох хууль зөрчсөн, хүрсэн түвшнүүдийг дордуулсан байна гэж тэд хэлж байлаа.
Мөн Засгийн газраас 2018 оны 12 сарын 19-ний илүү цагаар ажиллуулахыг хориглосон тогтоол гаргаж, илүү цагаар ажилласан хөлсийг олгохгүй байхаар тусгасан. Үүнээс болоод илүү цагаар ажилласан багш, ажилчдын цалин хөлс буурч байгааг багш нар эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Төрийн үйлчилгээний байгууллагууд болох сургууль, цэцэрлэгийн багш нар ажлын онцлогоос шалтгаалан байнга илүү цагаар ажилладаг. Жишээлбэл, Ердийн цэцэрлэгийн багш нарын нэг өдрийн албан ажил 10 цаг үргэлжилдэг. Цэцэрлэгийн багш өдөр тутам 2 цаг илүү цагаар ажилладаг гэсэн үг. Бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцан тасралтгүй хараа хяналтдаа байлгадаг багш нарын илүү цагаар ажиллах хөлсийг бүр мөсөн хассан бөгөөд үүнийг зохицуулах тодорхой шийдвэр алга байна гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|