Монгол хэлбичгийн шалгалт энэ сарын 23-нд эхэлнэ

2019 оны 3 сарын 21

Arslan.mn

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалт энэ сарын 23-ны бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар эхэлнэ. Энэхүү шалгалт нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой.

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ. Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байх юм.

Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ 2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт, өмнөх онд төгссөн шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авч ирэх шаардлагатай.

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтын шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах юм. Монгол хэлбичгийн галгалтын босго онооны болзол хангаагүй шалгуулагчаас авах дахин шалгалтыг ирэх сарын 20-нд зохион байгуулахаар товложээ. Шалгалтын босго оноог БСШУС-ын сайдын тушаалаар 400 байхаар тогтоосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601345
1 эможи

ИРГЭН
2019-03-21 19:12
ХЭТ УХААНТАНГУУДЫН ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭР ХЭДИЙ БОЛТОЙ ТУРШИЛТ ХИЙХ ЮМ БЭ? СУУТ УХААНТАНГ ШАХАЖ БАЙЖ ТӨРҮҮЛДЭГГҮЙ ЮМ ШҮҮ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УХААНТАНГУУД АА.12 ЖИЛ СУРСАН УХААНТАН ХЭД БАЙНА АА ААН.МЭРГЭН УХААНТАНГУУД АА? ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ДУУРИАМАЛ ХУУЛБАРЫН БОЛОВСРОЛООР ХЭЗЭЭ Ч МОНГОЛ ДЭЭШЛЭН ДЭВЖИХГҮЙ ШҮҮ.УСАН ТЭНЭГҮҮДЭД ДЭНДҮҮ ЭРХ МЭДЭЛ ӨГӨХӨӨР ИНГЭЖ ДУРААРАА ХҮНИЙ АМЬДРАЛ МӨНГӨӨР ТОГЛООД ДУУСГАЖ БАЙГААГ АРД ИРГЭД МИНЬ АНХААРААРАЙ.СУРГАЛТ БОЛОВСРОЛЫН АЛДАА ЗАВХАРЛЫН ЭСРЭГ АРД ТҮМЭН МИНЬ БОСОХГҮЙ БОЛ ҮР ХҮҮХДҮҮДЭЭРЭЭ ТОГЛУУЛААД ДУУСЛАА.ТУРШИЛТАНД ДАНДАА ЯДУУСЫН ҮР ХҮҮХДҮҮД ХАМРАГДАЖ ЭРХТЭН ДАРХТАН МӨНГӨТӨЙ БАЯЧУУДЫН ХҮҮХДҮҮДЭД СҮҮДЭР Ч ТУСАХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙ ХОЙЧЫНХОО ТӨЛӨӨ ЖАГСАЖ ТУРШИЛТ ХИЙСЭН УХААНТАЙ ТЭНЭГҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАЯ.ТӨР АРД ТҮМНЭЭ СОНСОЖ ДЭМЖДЭГ БОЛСОН САЙХАН ЦАГ ИРЖ БАЙГАА ШҮҮ.
keyboard_arrow_up