УИХ-ын гишүүн Лу.Болдын анхны эхнэр Ч.Туяа БЗС-нд 71,730 ам. долларын өрөө төлөөгүй байна

2019 оны 3 сарын 04

Arslan.mn

Сангийн Яамнаас төрийн сангуудад хийсэн шалгалтын дүнгүүдийг олон нийтэд нээлттэй болгоод байна. Үүнд Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадаадад сураад сураггүй болсон хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Лу.Болдын анхны эхнэр болох Чулуунтулгын Туяа нь 1997 онд Английн Абердины Их сургуульд сурахаар 71,730 ам долларын зээл авч байжээ. Уг зээлээ 2000-2003 онд төлөх ёстой байсан боловч өнөөг хүртэл 22 жилийн хугацаа өнгөрөхөд нэг ч төлөлт хийгдээгүй талаар сангийн яамны цахим хаягаас харж болно. Одоо Ч.Энхтуяа нь Английн Лондон хотод өөриййн гэсэн гоо сайхан, мэс заслын эмнэлэгтэй бөгөөд тэндээ суурьшсан гэх мэдээлэл байна. 

Боловсролын Зээлийн Сангаас зээл олгохдоо гэрээнд заасан байгууллагад 5-иас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор төлж барагдуулна гэж заасан байдаг байна. 

Бид энэ сэдвийг хөнддөг гол учир нь жирийн иргэний сурлагатай хүүхдүүдийн өмнүүр нөлөө бүхий хүмүүсийн ар гэр, үр хүүхэд, хамаатан садан нь урдуур нь орж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын их, дээд сургуульд сураад зогсохгүй, зээлээ эргэн төлөхгүй өчнөөн олон жил болсон байх юм. Энэ мэтчилэн жирийн иргэдийн татвар төлсөн мөнгөөр улс төрч, олны танил эрхмүүдийн ар гэр, хамаатан садан өндөр хөгжилтэй оронд суралцаж, тэндээ суурьшиж байгаа нь шудрага бус үйлдэл юм. 

Дашрамд сонирхуулахад БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” (БЗС) нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр байгуулагдсан. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2017 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 150.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. 

 

Мэдээлийн эх сурвалж: Монгол Улсын САНГИЙН ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
600820
6 эможи

Psda
2019-03-05 10:43
Болд гишүүнтэй холбох гэж ядсан юм бичих юмдаа
Зочин
2019-03-05 10:25
Зээлээ төлөөгүй нь дандаа дарга нар бизнесүүдийн хамааралтай хүмүүс төлдөгүй юм бхйна даа тэд хуулиас айдагүй байхгүй юу
Иргэн
2019-03-05 08:09
Болд энэ мөнгийг төлчихөд хотойх хүн биш дээ. Ухамсрын л асуудал. 22 жилийн өмнө зээл авахдаа эхнэр нөхөр л байсан байгаа байлгүй дээ
Зочин
2019-03-05 01:57
Аваяаа гэхгүй байхад өгеээ гэх тэнэг байхуу
би
2019-03-04 20:30
Энэ зээлийг өгсөн хүмүүс нь амьд бга биздээ
keyboard_arrow_up