“Музейн нээлттэй өдрүүд“-ийн үеэр 10-аас доош насныханд үйлчлэхгүй
“Музейн нээлттэй өдрүүд” гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр иргэдэд үнэгүй үйлчилдэг.
Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор музейнүүд 10-аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргажээ.
Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгах аж.
Нийслэл дэх 10 музейн хаяг, цагийн хуваарь:
Д/д
|
Музейн нэр | Хаяг, Утас | Цагийн хуваарь |
---|---|---|---|
1 | Төрийн түүхийн музей | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 Утас: 51-266435 | 10:00-17:30 (Даваа-Баасан) |
2 | Богд хааны ордон музей | Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Утас: 342195, 343071 | Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00 |
3 | Үлэг гүрвэлийн төв музей | Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей Үлэг гүрвэлийн төв музей Утас: 7000-0171, 9913-8464 | Өдөр бүр 09:00 - 18:00 |
4 | Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей | Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай. Утас: 11326061 , 11323986 | Даваа-Баасан 10.00-17.00 |
5 | Монгол цэргийн музей | Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Утас: 261782, 263843 | Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00 |
6 | Монголын үндэсний музей | Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд. Утас. 70110911 | Ням, Даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30 |
7 | Театрын музей | Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд. Утас: 311320 | Даваа-Баасан 10.00-18.00 |
8 | Чойжин ламын сүм музей | Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд. Утас: 328547, 324788 | Даваа, Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00 |
9 | Улаанбаатар хотын түүхийн музей | Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд. Утас:456799 | Даваа-Баасан 09.00-17.00 |
10 | Монголын Уран зургийн галерей | Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд Утас: 11-327177, 11-33168 | 2018.04.31 хүртэл Өдөр бүр 10:00-17:00 |
Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн юм.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|