ТАНИЛЦ: 2019 оны ЭЕШ-ын ЖУРАМ
Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл үргэлжилж байна.
Бүртгүүлэх холбоос: eyesh.eec.mn
Энэ жил урьдчилсан байдлаар 20,000 иргэн ЭЕШ өгөх тооцоотой байгаа.
ЭЕШ өгөх иргэн заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгнө. Монгол хэлний шалгалтын босгоо оноо 400 босго. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдахыг анхаарах хэрэгтэй.
12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ.
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс /БҮТ/ мэдээлсэн билээ.
2019 оны ЭЕШ-ын журмыг БҮТ-өөс гаргасан байна. Журамтай танилцана уу.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|