ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэллээ
2019 оны 2 сарын 14
2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлнэ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах ажээ. Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. ЭЕШ-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл http://eyesh.eec.mn/, www.eec.mn болон 75779498 утсаар мэдээлэл авч болох юм байна.
Бүртгүүлэхдээ доорхи санамжийг анхаарах хэрэгтэй.
САНАМЖ :
- Энэхүү шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
- Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.
- Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.
- Шалгалтын бүртгэл 2019-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэл хаагдаснаас хойш шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу
ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН БҮДҮҮВЧ :

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









600219
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс