Гадаадад суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл нээлттэй болов

2019 оны 1 сарын 21

тэтгэлэг зурган илэрцүүд

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар, үүрэг чиглэл өгсний дагуу анх удаа Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сантай боллоо.

 

Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал, зөвхөн мэдээлэлд ойр хүмүүсийн хүрээнд болж өнгөрдөг, үүний улмаас сайн сурлагатай оюутан залуус тэр бүр хүссэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олон жил яригдаж ирсэн.

Та scholarship.esis.edu.mn цахим хуудаст зочилж, тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой Засгийн газрын холбогдох журам, тогтоолын тухай мэдээлэл, сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлт, Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, Багш солилцоо, Оюутан солилцоо, тэтгэлэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултын хэсэг гэх мэт цогц мэдээллийг нэг дороос авч болно.

Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл иргэдэд нээлттэй болсноор тэгш хамруулах боловсролын талаар төрөөс баримталж буй тодорхой үндсэн зорилтууд хэрэгжиж, Монгол Улсын иргэн бүр гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох ижил боломжоор хангагдах юм. Үүний үр дүнд мэдээлэлд ойрхон хүмүүс тэтгэлэгт хамрагдаад бусад нь мэдээлэлгүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй гэх тэгш бус байдал үгүй болох боломж бүрдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599488
0 эможи

keyboard_arrow_up