Хүсэлт ирүүлсэн найман аймгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгалаа

2019 оны 1 сарын 18

Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дээрх найман аймгаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, тушаал гаргаж хүргүүлсэн байна. 

Arslan.mn

Уг тушаалд:

Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохыг даалгажээ.

Энэ дагуу шуурхай арга хэмжээ авч томуу, томуу төст өвчнийг тархаахгүй байж урьдчилан сэргийлэхийг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.

Бусад аймгууд томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх нөхцөл байдал бий болбол заавал аймгийнхаа Засаг даргын албан бичгийг урьдчилан даруй ирүүлэх ёстойг БСШУС-ын яамнаас зөвлөлөө.

Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм.

САЙДЫН ТУШААЛ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599427
2 эможи

ebi
2019-01-19 22:20
ene halgdagui yumuu.ichedgui yumuu esreg sanal ugchuud
Зочин
2019-01-19 00:29
Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг даяараа амрах уу? зарим сумуудаа яана бэ?
keyboard_arrow_up