Зүүн аймгуудад сургуулийн илүүдэлтэй байна

2019 оны 1 сарын 15

Arslan.mn

Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд бүх шатны сургуульд суралцагчид 1 сая, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн тоо 261,300 болж нэмэгдсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ.

Энэ тоог өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо таваар нэмэгдэж, суралцагчдын тоо 20.4 мянгаар өссөн байна. Нийт суралцагчдын 55.1% нь 1-5 дугаар ангид суралцаж байна. Харин цэцэрлэгийн тоо 19, цэцэрлэгийн бүлэг 95-аар нэмэгдсэнээр хамрагдах хүүхдүүдийн тоо 4,600-аар өсжээ.

Гэвч сургуулийн өмнөх насны буюу ирээдүйд сургуульд шилжин сурах хүүхдүүдийн тоо, хүн амын өсөлтийг харгалзалгүйгээр орон нутагт бүтээн байгуулалт хийж буй нэрээр, шаардлагагүй байршилд цэцэрлэг, сургууль барьсан нь Үндэсний статистикийн хорооноос хийсэн уг судалгааны явцад ажиглагдсан байна. Тухайлбал, хойд болон зүүн аймгуудад сургуулийн илүүдэлтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599272
0 эможи

Зочин
2019-01-15 15:05
Сонгужлиын тойргийг нутаг дэвсгэрийн хэмжээ хамаарахгүй зөвхөн хүн амын тоогоор нь хуваарил. Тэгвэл тэнэг УИХ гишүүн сонгогдохгүй, төсвийн тэнэг хуваарилалт гарахгүй
keyboard_arrow_up