ЕБС-ийн 44-өөс дээш хүүхэдтэй I, II анги туслах багштай байж болно

2019 оны 1 сарын 03

Arslan.mn

Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны албан болон албан бус боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш нарт хамаарах Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Тус хуулийн багшийг бэлтгэх болон хөгжүүлэх чиглэлийн заалтуудаас онцлохыг нь түүвэрлэн хүргэж байна.

Багшийг бэлтгэх чиглэлээр,

  • Орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан захиалгаар багш бэлтгүүлэх гэрээг сургууль болон суралцагчтай байгуулж тэтгэлэг олгож болно.
  • Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад тэтгэлгээр сургах хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд багшийн мэргэжлийг хамруулна.
  • Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно.
  • Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна/Багшлах эрхийн шалгалт өгөх шаардлагагүй/.

Багшийг хөгжүүлэх чиглэлээр,

  • Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна хэмээн хуульд заажээ. Тус төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын ХОЁР ХУВЬ ХҮРТЭЛ хэмжээний зардлыг зарцуулах юм байна.
  • Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байх ба хөтөлбөрийг Засгийн газар батална.

Хуулийн бүрэн эхтэй ЭНД ДАРЖ танилцана уу. 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598848
0 эможи

keyboard_arrow_up