ФОТО: “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монголын гүн ухаан, буддын судлалын шинэ үеийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг доктор, профессор Гүржавын Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Монгол дахь буддын судлал ба нийгэм-улстөрийн сэтгэлгээний түүхйн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд боллоо.
Уг хурлаар “Монголын буддын судлалд”, “Монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх судлалд”, “Ноён хутагт Данзанравжаа судлалд”, “Сэтгэлийн тухай буддын сургаалын судлалд” гэсэн дөрвөн сэдвийг хэлэлцүүлж, эрдэмтэд илтгэлээ танилцуулсан юм.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Өнөөдрийн энэ эрдэм шинжилгээний хурал бол Монголын нийгмийн, оюуны ертөнцийг олон чиглэлээр баяжуулах, Монгол Улсын төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд тодорхой үндэслэлүүдээр санаа, оноо өгч чадна гэж би хувьдаа бодож байна” хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|