ШИЙДВЭР: Сурагчдыг 12-р сарын 25-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амраана
Эрүүл Мэндийн Яамнаас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хоёр сар болгох хүсэлт гаргажээ. Харин БСШУСЯам нэг сар гаруй хугацаагаар амраана. Томуугийн дэгдэлт ихтэй байвал хорио тогтооно гэж үзэж байгаа аж.
Энэ талаар БСШУС-ын сайд "Хүүхдүүдийн II улирлын амралтыг 2 сар биш 1 сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.
Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа" гэв.