Сурагчдыг хоёр сараар амраах эсэхийг судалж шийдвэр гаргана

2018 оны 10 сарын 18

Arslan.mn

Засгийн газар өчигдрийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар хэлэлцжээ.

Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15 хүртэл буюу өвлийн ид хүйтэнд вирусийн халдвараас урьдчилан сэргийлж хоёр сар амраах тухай асуудлыг дахин хөндсөн байна.
 
Хэрэв сурагчдын амралтыг сунгахаар бол нийслэл, орон нутгаар ялгах шаардлагатай гэсэн санал Засгийн газрын гишүүдээс гарсан байна. Иймд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ асуудлыг судалж, ирэх долоо хоногийн хурлаар оруулж ирнэ гэжээ.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596166
2 эможи

keyboard_arrow_up