Боловсролын үйлчилгээнд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх нь” сургалт боллоо
2018 оны 1 дүгээр сард орон даяар зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” чуулганд оролцогчид сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар анхаарах шаардлагатай байгаа талаарх саналууд нэлээдгүй гарч зөвлөмжид тусгагдсаныг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Дэлхийн банктай хамтран аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол,соёл, урлагийн газрын дарга, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Боловсролын үйлчилгээнд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх нь” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр Ховд, Өвөрхангай аймгийн 20 сургуульд хэрэгжүүлсэн олон нийтийн оролцоот сургуулийн арга зүй, шилдэг туршлагатай танилцан, цаашид сургуулийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үлгэрчилсэн чиглэлийн төслийг хэлэлцэх, салбарын болон нутгийн удирдлагын байгууллагуудтай хэрхэн үйл ажиллагааг зохицуулан үр дүнтэй ажиллах талаар санал солилцлоо.