Хүүхэд бүрийг сургуульд тэгш хамруулах зорилготой төслийн үр дүнг тайлагнав

2018 оны 6 сарын 12

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЖАЙКА олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах" төслийн 2017-2018 оны хичээлийн жилийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Төсөл 2015 оноос хэрэгжиж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдэнд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгоход чиглэж байна. Иймд тусгай сургуулиудад “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”, “Ээлжит хичээлийн хөтөлбөр” боловсруулан судалгаат хичээлийг явуулж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдийн адил орчинд буюу ердийн сургуульд оруулж дасгах, нийгэмшүүлэх, амьдралд хөл тавихад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд хүүхдүүдэд боловсрол олгож буй ердийн сургуулийн багш нарт тусгай сургуулийн багш нар зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байна.

Төсөлд одоогоор Хөвсгөл аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургууль хамрагдаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургуулийн дэргэд ердийн сургалттай 79, 111, Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн дэргэд 26 болон 34 дүгээр сургууль байна. Мөн Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуулийн дэргэд 28, 113, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн дэргэд 16, 35 дугаар сургууль туршилтаар хичээл зааж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596049
0 эможи

keyboard_arrow_up