Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын салбарын шилдгүүд шагналаа гардлаа
Тулгар Төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт, хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 92, 08-ны өдрийн 93 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат нар гардууллаа. Үүнд:
Нэг. Монгол Улсын Гавьяат цол:
- А.Шартолгой, ахмад зохиолч, СГЗ
- Н.Баатаржав, “Орхон” их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проектор, Гавьяат багш,
- Ж.Пүрэвсүрэн, Булган аймгийн шатрын Сөрт клубын багш, Гавьяат багш
- Г.Ухнаа, ШУТИС-ийн тэргүүлэх профессор, Гавьяат багш
- Т.Оюунцэцэг, Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин, найрал дууны багш, МУГЖ
- Д.Гомбосүрэн, Монгол Улсын начин, МУГТамирчин