Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх “Дижитал сургалт” төсөл хэрэгжинэ

2018 оны 9 сарын 28

Arslan.mn

Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал хэмээн тодорхойлдог. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ялгаатай байгаа юм.
Суралцагч бүрт боловсролыг тэгш байдлаар хүргэж, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх асуудалд салбарын яам анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа Сингапур Улсын “All in Technologies Pte Ltd” компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төслийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр боловсролын үйлчилгээ тэгш хүртээмжтэй болно гэж үзэж байгаа аж.

Дээрх төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, газрын дарга Т.Ням-Очир, Сингапур Улсын “Allin Technologies Pte Ltd” компанийн захирал, удирдах зөвлөлийн дарга Эдвин Ли болон 21 аймаг, нийслэлийн сургуулиудын захирал нар оролцлоо. Уг төслийн хүрээнд багш нарыг мэргэшүүлж, хөгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулан, хичээл, сургалтын үйл ажиллагаанаас бусад цагт бие даан сурч, хөгжих бодит боломж бүрдэхийг онцолсон юм.

Шинээр хэрэгжих төслийг нээж салбарын сайд Ц.Цогзолмаа “БСШУС-ын яамнаас сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа эрэл хайгуулыг хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапур Улсын “Allin Technologies Pte Ltd” компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр болж байна. Төслийн эхний санхүүжилт нь хоёр сая америк доллар байх бөгөөд төслийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дээр хэрэгжүүлнэ. Төслийн үр шимийг 300 сургууль, цэцэрлэг, таван мянган багш, 100 мянган хүүхэд хүртэнэ. Төслийн хөрөнгө оруулалтыг багш нарын мэргэжил дээшлүүлэлт, дижитал анги танхим байгуулах, сургалтын агуулгыг Харвардын Их сургууль зэрэг дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын боловсруулсан бага насны хүүхдэд зориулсан шилдэг хөтөлбөрийн туршлагаар баяжуулна. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгийг орчин үеийн жишигт нийцүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулна” гэж хэллээ. Мөн Сингапур улсыг зорих эхний ээлжийн баг ирэх сарын 15-нд хилийн чанад руу хөлгийн жолоо залах юм байна.

Цаашид төсөл ямар үр дүн авчирсан, боловсролын тэгш байдал арилсан эсэхэд Харвардын Их сургуулийн профессор Сноу тэргүүтэй судлаач, эрдэмтдийн баг хяналт, шинжилгээ үнэлгээ хийх юм байна. Мөн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” баримт бичигт тусгагдсан “Мэдлэгт суурилсан боловсролын тогтолцоо бүрдүүлэх” зорилтын биелэлт энэхүү төслийн хүрээнд сайжирах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596036
0 эможи

keyboard_arrow_up