Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт болж байна

2018 оны 9 сарын 19

Arslan.mn

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойгоо угтан төлөвлөсөн ажлуудаас 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт, 21-нд Олон улсын эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордонд тус тус зохион байгуулагдах гэж байна.

БМИҮЗ нь Боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Монголын их, дээд сургууль, хөтөлбөрт чанарын хөндлөнгийн үнэлгээ хийх магадлан итгэмжлэлийн үндэсний шинжээчдээ бэлтгэх олон улсын хэмжээний сургалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр эхэлсэн сургалтыг Бизнес, эдийн засгийн чиглэлийн сургууль, хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийдэг дэлхийн 60 гаруй оронд гишүүнчлэлтэй АНУ-ын АCBSP байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрт ажилладаг доктор, профессорууд болон Үндэсний зөвлөлийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.  БСШУСЯ болон АНУ-ын Peregrine Academic Service, ACBSP байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулагдаж буй “Дээд боловсролын хөгжил-Чанарын баталгаажуулалт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон улсын зочин илтгэгчдээс гадна БСШУСЯ, БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш, профессор, дээд боловсрол судлаач нар оролцож, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, нийгэмд үзүүлж буй үр дүн, ололт амжилт, туршлага сургамжаа дүгнэж, дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудалд хийсэн судалгааны үр дүнгээ хэлэлцэхээс гадна шилдэг сайн туршлагыг судалж, түгээн дэлгэрүүлэх юм.

Хоёр өдөр үргэлжлэх энэ сургалт маргааш дуусна.  Сургалтыг амжилттай дүүргэснээр Олон улсын үнэлгээний арга зүй эзэмшиж, Монголын их, дээд сургууль, хөтөлбөрт чанарын үнэлгээ хийхээс гадна олон улсад ACBSP-ийн шинжээчээр ажиллах эрхтэй болох юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, туршлагажиж буй шинжээчид нь Монголын дээд боловсролын хөгжил дэвшилд дэмжлэг болох өндөр ач холбогдолтой гэж салбар яамны зүгээс үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596031
0 эможи

keyboard_arrow_up