Хараагүй дөрвөн иргэнийг ажлын байртай болголоо

2018 оны 10 сарын 14

Arslan.mn

Өнөөдөр Дэлхийн цагаан тагтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр мөн  Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо 40 жилийн ойтойгоо золгож байна.

Ойн арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. БСШУСЯ харааны бэрхшээлтэй иргэдээ сурах, хөдөлмөрлөх бололцоогоор хангах, та бүхнийхээ ажил амьдралд тусалж дэмжих асуудлыг анхаарлынхаа төвд байлгах болно” гэлээ. Түүнчлэн арга хэмжээний үеэр гэнэтийн бэлэг барьж дөрвөн хараагүй иргэнийг ажлын байраар хангах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны кофе шопыг хараагүй иргэд  ажиллуулж, эрүүл хоолоор үйлчилдэг. Үүний адил БСШУСЯ-ны яамны байран дахь кофе шопыг ямар ч түрээсгүй ажиллуулах боломжийг хараагүй иргэдэд олголоо.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах арван багшийг зардлыг нь төр 100 хувь дааж, ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэж эхэлсэн тухай таатай мэдээг мөн дуулгалаа. 

     Зөвхөн 2018 онд гэхэд БСШУСЯ Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн бага ангийн сурах бичгийн хэвлэх эрхийг есдүгээр сард олгож, 3 дугаар ангийн сурах бичгийг брайль үсгээр хэвлэн хүлээлгэн өгсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 186 дугаар цэцэрлэгт 25 сая төгрөгийн тоглоом, компьютер, ширээ сандал, 80 сая төгрөгийн гадна талбайн тохижилт, налуу зам, үерийн хамгаалалт, 116 дугаар сургуульд 80 сая төгрөгийн сантехникийн засвар, 30 сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлээд байна.  

Мөн 116 дугаар цэцэрлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 60 мянган ам.долларын өртөгтэй сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авах тендер шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэгт 55 хүүхэд, 116 дугаар сургуульд 123 сурагч суралцаж байна.

Хөдөлмөр гавьяа зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан яваа хараагүй иргэдийн төлөөллийг Засгийн газрын шагналаар шагнасныг гардуулан өглөө. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ү.Амгалан, Д.Наранцэцэг, Ш.Нарангэрэл, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Ганзориг,  БСШУСЯ-ны “Хүндэт жуух” бичгээр Л.Анхбаяр, Ц.Жанчив, У.Саруултуяа, Б.Дэлгэрцэцэг нар шагнагдлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596026
0 эможи

keyboard_arrow_up