“Олон хэлт боловсрол” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУЯ), Боловсролын Хүрээлэн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Үндэсний цөөнхийн эрхийн дээд комисс хамтран “ОЛОН ХЭЛТ БОЛОВСРОЛ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“МУ-ын хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн хэлний (казах, тува, монгол) сургалтын үр дүн, сорилт”, “Монгол Улс дахь олон хэлний боловсролын зарим асуудал”, “Олон хэлт боловсрол дахь Үндэсний цөөнхийн эрхийн дээд комиссын хандлага болон туршлага”, “Төв Ази дахь олон хэлт боловсрол”, “Олон хэлт боловсрол, түүний давуу тал” зэрэг асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд хөндлөө.
Орчин үед тулгамдаад байгаа олон хэлт боловсролын талаар мэдээлэл солилцох, ойлголтыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус хэлэлцүүлэгт БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын төлөөлөл, орон нутгийн болон ЕБС-ийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, ОУ-ын байгууллагын төлөөлөл (ЕАБХАБ, Дэлхийн банк) –үүд оролцлоо.
Эх сурвалж: БСШУСЯ
|