ШУТИС дээр КОИКА шинэ төсөл хэрэгжүүлнэ

2018 оны 10 сарын 09

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОИКА) ШУТИС дээр шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо өнөөдөр БСШУСЯ–д албан ёсоор танилцууллаа. БНСУ-ын улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 6 сая ам. доллараар 3 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр ШУТИС–ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ  лаборатори байгуулагдаж, МХТ-ийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний 10 шинэ хөтөлбөр бий болох юм. Мөн төслийн хүрээнд тус сургуулийн олон тооны багш Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх болно.

   ШУТИС дээр хэрэгжих энэ төсөл нь саяхан Монгол улсын засгийн газраас баталсан “Судалгааны Их Сургуулийг Хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж өнөөдрийн арга хэмжээнд оролцсон БСШУСЯ-ны Дээд Боловсролын Бодлогын Газрын дарга, профессор Т.Амаржаргалан мэдэгдлээ.

Эх сурвалж: БСШУСЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595750
0 эможи

keyboard_arrow_up