АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ
2018 оны 10 сарын 05
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ. Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хурлаар АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
595621
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс