ЭЕШ-ын үр дүнг онлайнаар авах боломжтой

2018 оны 10 сарын 02

Arslan.mn

ЭЕШ-ын статистик тайлангийн систем нь /www.stat.eec.mn/ Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг бодлого тодорхойлогч болон ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй, эрхийн зохицуулалттайгаар хүргэх улмаар боловсролын салбарын эргэх холбоог сайжруулж, шийдвэр гаргах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, харьцуулсан үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уг тайлангийн систем нь Боловсролын сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багш болон судлаачид шалгалтын үр дүнд тулгуурлан сургалтын чанар, нөхцөл байдлаа тодорхойлох улмаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, харьцуулсан судалгаа хийх, түүнчлэн шалгалтын даалгаврыг хичээл тус бүрээр агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, танин мэдэхүйн түвшнээр харьцуулж шинжлэхээс гадна даалгаврын гүйцэтгэл, хариултын шинжилгээг улс, аймаг/дүүрэг, сургууль, анги бүлэг бүрээр харах боломжтойгоороо давуу талтай юм.

ЭЕШ-ын тайлангийн системээс та шалгуулагчдын статистик мэдээлэл, шалгалтын ерөнхий статистик, даалгаврын статистик, сургуулийн мэдээлэл, дүн онооны мэдээлэл, даалгавар тус бүрийн хариултын шинжилгээ гээд ЭЕШ-тай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595504
0 эможи

keyboard_arrow_up