БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018 оны 9 сарын 26
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2019 онд бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.
- Бүртгүүлэх хугацаа: Аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл
- Материал хүлээн авах газар: БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ
- Шалгарах хүний тоо: 3 хүн
- МУ-ын харъяат иргэн
- 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (бакалаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
- 25 нас хүрээгүй байх (1994.3.1-нээс хойш төрсөн иргэн)
Холбоо барих
- БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
- : 976-7007-1020
E-mail Хаяг: kormg_cul@mofa.go.kr
- БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн
Вэб хуудас: http://niied.go.kr
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mecss.gov.mn/news/1018/ авна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595286
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс