НБГ: Цэцэрлэгийн багш нар ажил хаялтанд нэгдээгүй

2018 оны 9 сарын 03

Arslan.mn

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт багш нар есдүгээр сарын 3-ны өдөр ажил хаяна хэмээн мэдээлсэн. 

Нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар ажил хаялтанд оролцож байгаа аж. Харин цэцэрлэгүүдийн хувьд ажил хаялтанд оролцсон нэг ч цэцэрлэг байхгүй гэх мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас өглөө.  

Хөдөө орон нутгийн сургуулиудаас ажил хаялтанд оролцсон сургууль мөн байхгүй хичээл хэвийн үргэлжилж байгаа аж.

Ажил хаялт зарласан 12 сургууль:

Баянгол дүүрэг

  1. 93 дугаар сургууль
  2. "Эрдмийн өргөө" цогцолбор

Баянзүрх дүүрэг

  1. 79 дүгээр сургууль
  2. 84 дүгээр сургууль
  3. 97 дугаар сургууль
  4. 102 дугаар сургууль
  5. 120 дугаар сургууль
  6. "Амгалан" цогцолбор

Хан-Уул дүүрэг

  1. 26 дугаар сургууль
  2. 34 дүгээр сургууль
  3. 41 дүгээр сургууль
  4. 118 дугаар сургууль,

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулах юм.

Цэцэрлэгийн хувьд нийт 1,435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг хүүхдүүдээ авч байна.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594466
0 эможи

keyboard_arrow_up