БСШУСЯ: Бага ангийн болон хөгжмийн багш дутмаг байна
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир
-Мэргэжлийн багшаар хангагдаагүй сургууль, цэцэрлэг нийслэлд 63 байна. Энэ жил бага боловсролын бүлгийн тоо 500-аар нэмэгдэх тооцоо гарсан. Энэ хэмжээнд бага ангийн багшийн эрэлт, хэрэгцээ бий. Ер нь мэргэжлийн багшийн хангалт 98.6 хувьтай байгаа. Харин хөгжмийн багшийн эрэлт маш өндөр. МУБИС-ийн болон Соёл урлагийн сургуультай хамтран хөгжмийн багш бэлтгэж байна.
Бусад мэргэжлийн багш нар хангалттай бий. Бага ангийн багшийг улсын 20 сургуульд бэлтгэж байнa. Чанарын хувьд багшлах эрхийн гарааны шалгалтад орсон багш нарын 50 хувь нь шалгалтад унасан тул ажилд орох боломжгүй.
2019 оны нэгдүгээр сараас Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжихээр багшийн хангалт харьцангуй нэмэгдэх боломжтой. Мөн өмнө нь тусгай, дунд мэргэжлээр төгссөн багш нарын хөрвөх сургалтыг сайжруулснаар багш нарын дутагдал багасна.
Хөдөө, орон нутгийн түвшинд судалгаа авахад бүх мэргэжлийн 971 багш шаардлагатай байна.