Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2018 оны 8 сарын 29

Холбоотой Зураг

БНЧУ-ын Засгийн газраас Монгол Улсад зориулсан 2019-2020 оны хичээлийн жилд олгох тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Тус улсаас хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийн хүрээнд зарладаг энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, байгаль орчин, эрчим хүч зэрэг чиглэлээр БНЧУ-д суралцах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг зөвхөн онлайнаар энэ оны есдүгээр сарын 30-ныг хүртэл хүлээн авна.

Бүртгэл хийлгэх болон зааварчилгаа авах холбоос: http://registr.dzs.cz/registr.nsf

Асууж тодруулах зүйл байвал registr@dzs.cz хаягаар и-мэйл бичиж болох ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл чех болон англи хэл дээрх MEYS вэбсайтад хандана уу.  

Эх сурвалж: mzv.cz

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594329
0 эможи

keyboard_arrow_up