МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад АТГ-аас хэрэг үүсгэжээ
2018 оны 8 сарын 27
Авлигатай тэмцэх газраас МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал тус сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгожээ.
Түүнчлэн гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдэлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр АТГ-аас өгөх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594241
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс