ЕБС-ийн сурагчийн цүнхний жин хэд байх ёстой вэ
Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав, байхгүйн улмаас өдөр бүр цүнхэндээ үүрч явж байна. Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байна. Судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар I ангид 3,145 кг, II ангид 3,074 кг, III ангид 3,212 кг, IV ангид 3,127 кг, V ангид 3,765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг (Боловсролын хүрээлэн .,2014, 2017).
Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа болно.
Гадаадын зарим улс оронд дараах байдлаар цүнхний жингийн жишгийг тогтоосон байна. Үүнд:
Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. [1]
Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй байна. Иймээс сургуулийн удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Зөвлөмж:
- Сурагчийн цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох
2.Гадаадын зарим улс орнуудад хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгох
Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт
- Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
- Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
- Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
- Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
- Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;
Эцэг эх, асран хамгаалагчдад
- Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;
- Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
- Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
- Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах;
- Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах;
- Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах;
Эх сурвалж: БСШУСЯ
|