Ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ бямба гаригт хийнэ
2018 оны 8 сарын 21
Энэ жилийн есдүгээр сарын нэгэн бямба гаригт тохиож байна. Тэгвэл ЕБС-ийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1 буюу бямба гаригт болж, есдүгээр сарын 3-наас хичээллэж эхэлнэ гэж БСШУСЯ-наас мэдээллээ.
Нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20- 30-ныг хүртэл үргэлжилнэ. 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594061
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс